UB модон үг

Бичигдээгүй

Би цээжлээгүй

Тархины шигдээс

Зүрхний террор

Ухаан дээр сараачсан

Ариутгасан вирус

Улаанбаатарын программ

Зүйр модон үг оршивой

Гурвалжин байшин одоо хэрнэ

Ямар хэлбэртэй нь тодорхойгүй

Нисдэг онгоц байдаг

Гэхдээ хүн сууж үзээгүй

Нүхэнд нь хий гээд байхад

Нүхэнд нь хийдэг тэнэг байх уу?

Дулаан орны цагаан баавгай

Цагаа болохоор мах иднэ

Маргааш химэдээ муу авсан тул

Уржигдар өгөх биеийн тамирынхаа

Цээж бичгийн шалгалтандаа бэлдээрэй

Жип анхдагч уу?

Охин анхдагч уу?

Эцэст нь эрүүлжүүлэхэд энэ бүхэн

Утгатай учраас ойлгомжгүй

 

Мэс засал

Би надад хэрэгтэй

Би түүнийг хамгаалдаг

Бас өмгөөлдөг

Бусдад магтдаг

Муугаа нуухад нь тусладаг

Мунхаг харагдуулахыг хүсдэггүй

Би намайг илэрхийлдэг

Би надаас хамаардаг

Заримдаа таалагддаггүй

Зайтай явмаар

Тэр үгнээс минь гардаггүй

Тэвчдэг, хичээдэг, итгэдэг

Одоо бодоход

Хүслээрээ багаас нь боолчилж

Одооноос больё

Хүссэнээрээ байж үзэг, үхэг

Олон тархинд тааруулах гэж

Олон ч мэс засал хийж

Төрснөөс нь өөрчлөв

Төөрүүлж орхив

Би минь өөрийгөө олог

Чи минь намайг уучлаарай

Бие минь нэг хойно

Чи минь намайг орхихгүй

Би чамд хайртай

Зөвхөн өөрийнхөө төлөө

 

Аавын чинь оршуулга дээр

Миний санаа шиг бүрхэг тэнгэрийн дор

Чиний сайхан шиг тансаг мөчүүд

Тэр өдөр өөрт минь тохиох нь гэж

Би хэнд ч хэлээгүй

Чи ч юу ч мэдээгүй

Гашуудан тойрох хүмүүс дунд

Ганцаараа би баярлаж зогслоо

Алчуур чийглэх нулимс чинь

Аз жаргалд минь гомдож байх шиг

Галзуурахаас наагуур

Болгоомжтой өдрүүдийг минь

Өөд болохдоо эцэг чинь

Дуусгаж нэг баярлуулав

Гараас чинь атгах

Сайхан шалтаг

Өөдөөс чинь ширтэх

Өөдгүй боломжоор тэвчээрийг минь шагнав

Тэгэхэд чи хандархах сөхөөгүй

Тэвэрт минь уйлсан чинь ухаан балартуулав

Тэр үдэшдээ сэтгэл солилцож

Тэртээх жилүүдийн минь шархыг нөхөв өө гэж

Үхэх л байсан өвгөний араас

Усан нүд чинь илүү санагдлаа

Үргэлж санаархсан миний хувьд

Уруул, өгзөг чинь хөхтэйгээ дутлаа

Хардаа харалган хүсэл минь

Хажууд чинь шатаж буй хүн

Хазаад үз амьд байгаа

Харанхуйд тод харагдана

Энэ л мөчид нохойд атаархаж

Эр хүн болсондоо харамсана

Гэтэл чамайг дараад үнгэчихмээр

Гэрэлтээд л, инээгээд л

Өглөө бүр зүв зүгээр

Өдөр нь зэрэглээтэйд л

Үдэш нь харин сэрүүн төсөөлөл

Үүргүй сүнс шиг

Үзсгэлэнтэй тарчлал юм даа чи

Аав чинь үхээгүй нь дээр байж

Ядаж л...

 

Тийм хүн байвал би өвчтэй

Эхний болоод эцсийн дур хүсэл чинь

Эхнэр чинь гэдгийг чи нотолвол би өвчтэй

 

Байхгүй

Эх шиг минь намайг хайрлах

Эмэгтэй хүн байна уу?

Эмэгтэй хүний төлөө үхдэг шигээ

Эхдээ зориулагдсан үр байна уу?

 

(Нийт: 5)