Миний санаа шиг бүрхэг тэнгэрийн дор
Чиний сайхан шиг тансаг мөчүүд
Тэр өдөр өөрт минь тохиох нь гэж
Би хэнд ч хэлээгүй
Чи ч юу ч мэдээгүй
Гашуудан тойрох хүмүүс дунд
Ганцаараа би баярлаж зогслоо
Алчуур чийглэх нулимс чинь
Аз жаргалд минь гомдож байх шиг
Галзуурахаас наагуур
Болгоомжтой өдрүүдийг минь
Өөд болохдоо эцэг чинь
Дуусгаж нэг баярлуулав
Гараас чинь атгах
Сайхан шалтаг
Өөдөөс чинь ширтэх
Өөдгүй боломжоор тэвчээрийг минь шагнав
Тэгэхэд чи хандархах сөхөөгүй
Тэвэрт минь уйлсан чинь ухаан балартуулав
Тэр үдэшдээ сэтгэл солилцож
Тэртээх жилүүдийн минь шархыг нөхөв өө гэж
Үхэх л байсан өвгөний араас
Усан нүд чинь илүү санагдлаа
Үргэлж санаархсан миний хувьд
Уруул, өгзөг чинь хөхтэйгээ дутлаа
Хардаа харалган хүсэл минь
Хажууд чинь шатаж буй хүн
Хазаад үз амьд байгаа
Харанхуйд тод харагдана
Энэ л мөчид нохойд атаархаж
Эр хүн болсондоо харамсана
Гэтэл чамайг дараад үнгэчихмээр
Гэрэлтээд л, инээгээд л
Өглөө бүр зүв зүгээр
Өдөр нь зэрэглээтэйд л
Үдэш нь харин сэрүүн төсөөлөл
Үүргүй сүнс шиг
Үзсгэлэнтэй тарчлал юм даа чи
Аав чинь үхээгүй нь дээр байж
Ядаж л...

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: